Зорилго
Даатгалын найдвартай хамгаалалт, өрсөлдөхүйц үнэ, хамгаалалтын өргөн боломжийг харилцагчид олгон, урт удаан хугацааны хамтын ажиллагааг дэмжин итгэлцлийг эрхэм болгодог
Бидний үүрэг, зорилго
- Бизнесийн хүрээ, салбарын онцлогт тохирсон эрсдлийн удирдлага хэрэгжүүлэх
- Эрсдэлд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох
- Үнэ хамгалалтын зохистой харьцаа бүхий даатгалын хамгаалалтыг санал болгох
- Даатгалын зах зээлийн хамгийн зөв, бодит мэдээллийг хүргэх
- Даатгалын дотоодын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын дүрэм журмыг таниулах
- Зах зээл дээрх гэрээний хамгийн сайн нөхцөл, найдвартай хамгаалалт, баталгаат байдлыг хангах
- Бизнесийн тогтвортой байдал, үйл ажиллагааг дэмжих давхар даатгалын хамгаалалтаар хангах
- Мэргэжлийн чиглэлийн зөвлөгөө, бүтээгдэхүүн үйлчилгээний цогц хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
- Нөхөн төлбөрийн тал дээр зааварчилгаа, зөвлөгөө өгөх
- Гэрээний хэрэгжилт, гүйцэтгэл, хяналтыг хэрэгжүүлэх, харилцан нягт ажиллагааг дэмжин ажиллах