Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, зуучлалын үйл ажиллагааг олон талт хэлбэрээр санал болгон мэргэжлийн чиглэлийн зөвлөгөөг харилцагчид хүргэдэг.
ҮЙЛ АЖИЛЛАГАА / ЗӨВЛӨГӨӨ
ЗӨВЛӨГӨӨ
Бид дараах зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэж байна. Үүнд:
ЗУУЧЛАЛ
Бид дотоодын төдийгүй олон улсын даатгал, давхар даатгалын зах зээл дээрх өргөн хүрээний хамтын ажиллагааны хүрээнд даатгалын зуучлалын үйл ажиллагааг явуулахдаа мэргэжлийн түвшинд ажиллан итгэлцлийг эрхэм болгон харилцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.
Давхар даатгал, зуучлал
Бид дотоод болон гадаадын даатгалын зах зээл дээр харилцагчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн, тэднийг төлөөлөн давхар даатгалын мэргэшсэн мэргэжилтнүүдээр дамжуулан эрсдлийг үнэлэн, хэрэгцээг тодорхойлон иж бүрэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Давхар даатгалын найдвартай хамгаалалт, өрсөлдөхүйц үнэ, хамгаалалтын өргөн боломжийг харилцагчид олгон, урт удаан хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн, итгэлцлийг эрхэм болгодог. Дэлхийн шилдэг брокеруудтай хэрэгжүүлдэг мэргэжлийн чиглэлийн хамтын ажиллагаа, ур чадвартай багийн хамт танд эрсдэлд суурилсан, хамгийн зөв шийдлийг танд санал болгоно.