Даатгалын зуучлал, Зөвлөх үйлчилгээ

Smiley face Smiley face

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ

Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, зуучлалын үйл ажиллагааг олон талт хэлбэрээр санал болгон мэргэжлийн чиглэлийн зөвлөгөөг харилцагчид хүргэдэг.

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА / ЗӨВЛӨГӨӨ

  • Даатгалын зуучлал
  • Эрсдлийн удирдлага, ноцтой эрсдлийн удирдлага
  • Мэргэжлийн чиглэлийн зөвлөгөө, сургалт арга зүй, цогц хөтөлбөр
  • Зах зээлийн мэдээ мэдээлэл, даатгалын холбогдолтой хууль эрх зүйн зөвлөгөө
  • Нөхөн төлбөрийн зөвлөгөө, хохирлын нэхэмжлэл, хохирлын үнэлгээний туслалцаа, дэмжлэг
  • Бизнесийн орчны эрсдэл, андеррайтингийн үйл ажиллагаа
  • Харилцагчийн халамжийн үйлчилгээ
  • Олон улсад тэргүүлэх брокеруудтай хамтран хийгдэх давхар даатгалын зуучлал
  • Давхар даатгал, факультатив болон трити гэрээ

 

ЗӨВЛӨГӨӨ

Бид дараах зөвлөгөөг мэргэжлийн түвшинд хүргэж байна. Үүнд:

  • Эрсдлийн удирдлага, ноцтой эрсдлийн удирдлага
  • Даатгалын мэргэжлийн зөвлөгөө
  • Харилцагчийн халамж
  • Давхар даатгал
  • Нөхөн төлбөр, хохирлын нэхэмлэл тал дээр туслах дэмжих
  • Андеррайтингийн үйл ажиллагаа

 

ЗУУЧЛАЛ

Бид дотоодын төдийгүй олон улсын даатгал, давхар даатгалын зах зээл дээрх өргөн хүрээний хамтын ажиллагааны хүрээнд  даатгалын зуучлалын үйл ажиллагааг явуулахдаа мэргэжлийн түвшинд ажиллан итгэлцлийг эрхэм болгон харилцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.

 

Давхар даатгал, зуучлал

Бид дотоод болон гадаадын даатгалын зах зээл дээр харилцагчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн, тэднийг төлөөлөн давхар даатгалын мэргэшсэн мэргэжилтнүүдээр дамжуулан эрсдлийг үнэлэн, хэрэгцээг тодорхойлон иж бүрэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Давхар даатгалын найдвартай хамгаалалт, өрсөлдөхүйц үнэ, хамгаалалтын өргөн боломжийг харилцагчид олгон, урт удаан хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн, итгэлцлийг эрхэм болгодог. Дэлхийн шилдэг брокеруудтай хэрэгжүүлдэг мэргэжлийн чиглэлийн хамтын ажиллагаа, ур чадвартай багийн хамт танд эрсдэлд суурилсан, хамгийн зөв шийдлийг танд санал болгоно.